Сорил

Ахлах ангийн сурагч, төгсөгчид их, дээд сургуульд элсэх болон гадаадад суралцахад бэлтгэхдээ шалгалт бүрийн бүтэц, хугацааны дагуу сорил өгнө. «Сэцэн»-гийн сорил оноогоор зогсохгүй, аль зорилтын суурь мэдлэг дутуу байгааг олж, нөхөх төлөвлөгөө гаргадгаараа ялгаатай.

ЭЕШ-ийн сорил

Математикийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, хугацааны дагуу. Даалгавар бүр 1–12 дугаар ангийн мэдлэгийн модны зорилттой холбогдсон тул сорилын дараа ЭЕШ-д аль суурь мэдлэг саад болж байгааг олж, нөхөх төлөвлөгөө гаргана.

SAT-ийн сорил

Эхлээд математикийн (Math) хэсгийг нэмнэ. Дижитал SAT-ийн модулийн бүтэц, хугацааны дагуу, англи хэлээр явагдана. Гарсан оноог «тооцоолсон оноо» гэж харуулна. Энэ нь албан ёсны оноог орлохгүй.

GMAT-ийн сорил

GMAT Focus шалгалтын гурван хэсгийн бүтэц, хугацааны дагуу, англи хэлээр явагдана. Оноог мөн «тооцоолсон оноо» гэж харуулна.

Сорилуудыг ЭЕШ-ээс эхлэн, дараа нь SAT, GMAT, цаашлаад TOEFL, IELTS гэсэн дарааллаар нэмэхээр төлөвлөж байна.

Сорил нээгдэхээс өмнө ахлах ангийн сурагч Бүрэн оношилгоо хийлгэвэл мэдлэгийн модны аль хэсэгт хоцрогдол байгааг эртнээс мэдэж, бэлтгэлээ эхлүүлэх боломжтой.