Бүтэн төлөвлөгөө
Бүрэн оношилгоогоор мэдлэгийн модны ургалт зогссон хэсэг тодорхой болсны дараа түүнийг нөхөх төлөвлөгөөг хугацаатайгаар нарийвчлан гаргана. Аль зорилтыг аль долоо хоногт, долоо хоногт хэдэн удаа үзэх, нийт хэдий хугацаа шаардагдах, давтан оношилгоог хэзээ хийлгэхийг төлөвлөгөөнд тусгана.
Юу багтдаг вэ
- Хугацааны тооцоо. Нөхөх зорилтын тоо, сурагчийн анги, өдөрт болон долоо хоногт бодитоор зарцуулах боломжтой цагаас хамаарч нийт хугацааг хүүхэд бүрд тооцоолно. Бусад хичээлийн хуваарь, ачааллыг оруулбал төлөвлөгөө илүү нарийн гарна.
- Долоо хоног бүрийн зорилт. Мэдлэгийн модны суурь мөчрөөс эхлэн дарааллаар нь, нэг удаад нэг зорилтыг нөхнө.
- Хяналт тавих хүн. Эцэг эх эсвэл багш төлөвлөгөөг хянаж, шаардлагатай бол дарааллыг өөрчилж болно. Ахлах ангийн сурагч төлөвлөгөөгөө бие дааж гүйцэтгэх боломжтой.
- Төлөвлөгөөний шинэчлэл. Сурагчийн ахицын дагуу төлөвлөгөө шинэчлэгдэнэ. Давтан оношилгооны дараа үлдсэн зорилтуудаар шинэ төлөвлөгөө гарна.
- ЭЕШ-ийн бэлтгэл. 12 дугаар ангийн сурагчийн нөхөх ажил, ЭЕШ-ийн бэлтгэл нэг төлөвлөгөөнд багтана.
Хэнд зориулсан бэ
Хүүхдээ гэртээ дэмжих эцэг эх, ангийнхаа сурагчдын нөхөх ажлыг төлөвлөх багш, давтлагын багш, сургалтын төв, мөн бие дааж суралцах ахлах ангийн сурагч ашиглах боломжтой.
Бүтэн төлөвлөгөө одоогоор боловсруулагдаж байна. Бэлэн болтол Бүрэн оношилгооны тайлангийн «Нөхөх зам» хэсгээс хаанаас эхэлж, ямар дарааллаар нөхөхийг харж болно.
Бүрэн оношлуулах Төлөвлөгөө Бүрэн оношилгооны үр дүнд тулгуурлан гарна.
