«Сэцэн» суралцахуйн платформ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон төгсөгчид, сонирхсон хэн бүхний мэдлэгийг Боловсролын яамны цөм хөтөлбөрийн дагуу гаргасан салбар мэдлэгүүдийн салаа мөчир бүрээр дамжуулан мэдлэгийн модыг бүхлээр нь шалгаж, аль зорилтыг бүрэн эзэмшсэн болон аль зорилтыг эзэмшээгүй болохыг тодорхойлох Бүрэн оношилгоо хийнэ. Хэрэв бүрэн эзэмших ёстой мэдлэгийн модны аль нэг салаа мөчир тасарч, мэдлэгийн мод ургахгүй зогссон буюу хоцрогдол үүссэн тохиолдолд Бүрэн оношилгооны үр дүнд тулгуурлан ямар хугацаанд, ямар дарааллын дагуу нөхөж ургуулахыг төлөвлөсөн Бүтэн төлөвлөгөө гаргана. Цаашилбал Бүтэн төлөвлөгөөний дагуу хичээл үзэх, дасгал ажиллах боломжтой суралцахуйн цогц платформ юм.
Тухайн хүүхдийн суралцаж байгаа ангиас хамаарч 20–90 минут үргэлжилнэ. Одоогоор үнэ төлбөргүй тул та хэдэн ч удаа оношлуулах боломжтой.
Гурван үе шаттай цогц суралцахуйн платформ
Тухайн үе шат бүр дараагийнхаа эхлэл болох бөгөөд аль нэг үе шатыг алгасах боломжгүй.
Бүрэн оношилгоо
Ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөрт багтсан бүх хичээлийн 7,700 орчим суралцахуйн зорилтыг хичээл тус бүрийн мэдлэгийн салбар, салаа, мөчрийн дагуу ургалтыг хэмжин шалгаж, ургалт зогссон хэсгийг нарийвчлан тодорхойлно. Тухайн хүүхэд суралцаж буй ангиасаа хамаарч 20–90 минутын даалгавар гүйцэтгэнэ. Дараагийн даалгавар бүр өмнөх даалгаврын хариулт болон гүйцэтгэлээс хамаарч өөрчлөгдөнө. Мэдлэгийн хэлхээ тасарсан бол хэлхээг дагаж шалгасаар цоорхой үүссэн буюу хоцрогдол үүссэн эхлэлийг олно.
ДэлгэрэнгүйБүтэн төлөвлөгөө
Бүрэн оношилгооны үр дүнгээс мэдлэгийн мод ургахгүй зогссон буюу хоцрогдол үүссэн бол түүнийг нөхөх замын зураглал, төлөвлөгөөг хугацаатайгаар нарийвчлан гаргана. Тухайн хүүхдийн бусад хичээлийн хуваарь, ачааллыг оруулсан тохиолдолд төлөвлөгөөг илүү нарийсгаж гаргана. Жишээлбэл, өдөрт, долоо хоногт бодитоор зарцуулах боломжтой цагийн мэдээллээр засварлана.
ДэлгэрэнгүйБагц сургалт
Бүрэн оношилгооны дагуу Бүтэн төлөвлөгөөг нарийвчлан гаргасан тохиолдолд эцэг эхийн, багшийн хяналтан дор эсвэл өөрөө бие дааж тухайн төлөвлөгөөг гүйцэтгэх боломжтой хичээлүүд, дасгал ажлуудын багц бөгөөд мэдлэгийн модны ургалтыг дахин Бүрэн оношилгоо хийлгэн баталгаажуулах боломжтой байна.
ДэлгэрэнгүйАхлах ангийн сурагчид болон төгсөгчдөд дараагийн их дээд сургуулиудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой сорилууд байна. Жишээлбэл ЭЕШ, SAT, GMAT, TOEFL, IELTS зэрэг шалгалтуудын сорил өгөх боломжтой байхаар төлөвлөж байна.
ДэлгэрэнгүйХичээлийн хамрах хүрээ
Математик, 1–12 дугаар анги — бэлэн. 545 зорилт, 8,484 даалгавар, цөм хөтөлбөрийн зорилтод тулгуурласан.
Физик, 6–12 дугаар анги — бэлэн. 408 зорилт, 5,736 даалгавар, цөм хөтөлбөрийн зорилтод тулгуурласан.
Хими, 6–11 дүгээр анги — бэлэн. 205 зорилт, 2,916 даалгавар, цөм хөтөлбөрийн зорилтод тулгуурласан.
Нийгмийн ухаан хичээлийн Бүрэн оношилгоо ойрын хугацаанд бэлэн болно. Цаашид цөм хөтөлбөрийн бүх хичээлийг хамрах болно.
Бусад хичээлийн оношилгоо бэлэн болмогц хамгийн түрүүнд мэдье гэвэл та доорх бүртгэлээр мэдээллээ үлдээж болно шүү.
Боловсролын салбарын бүх оролцогчид нэг зураглалыг хамтдаа харах боломжтой болно
Эцэг эх, сурагч, багш, сургалтын төв, сургууль, боловсролын бодлого тодорхойлогч байгууллагууд хүртэл бодит зураглалыг харах нөхцөл бүрдэнэ.
Эцэг эхэд
Эцэг эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол олгох ганцхан зорилготой байдаг ч, хичээлийн хоцрогдлоос шалтгаалан тухайн хүүхэд яг одоо зааж буй багшийн хичээлийг ойлгохгүй байх нь элбэг. Бүрэн оношилгооны үр дүнд тухайн зорилтуудыг тодорхойлж, яг хаанаас эхлэн суралцах ёстойг заана. Оношилгооны бүрэн тайланд эцэг эхэд зориулсан хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх зөвлөмжийн хэсэг багтсан байдаг.
Сургууль, багшид
Хичээл орж буй багш тухайн ангид хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хичээлээ орсоор байдаг ч, аль хэдийн мэдлэгийн модны аль нэг салаа мөчрийн ургалт зогсож, их бага хэмжээний хоцрогдол үүссэн тохиолдолд тус хичээлийн үр дүн эрс буурдаг. «Сэцэн» платформ нь Бүрэн оношилгоо, Бүтэн төлөвлөгөө, Багц сургалтаараа дамжуулан сурагч бүрт өөрийн төлөвлөгөөгөөр суралцаж багшийн зааж буй хичээлийг нөхөж гүйцэх боломжийг олгоно.
Давуу тал
Бид академик боловсролын мэдлэгийн модыг үндэсний хэмжээнд мөрдөгдөж буй хөтөлбөрийн хүрээнд бүхэлд нь зураглаж, түүнд суурилан ажилладаг. Тиймээс модны ургалт зогссон шалтгааныг анги хуваалт эсвэл ямар нэг сэдвээс биш, мэдлэгийн мөчир, холбоосоор нь хайдаг.
Үндэсний боловсролын хөтөлбөрийн зорилт бүрийг харилцан уялдаа болон аль зорилтынхоо урьдач нөхцөл, урьдчилсан шаардлага болдгийг буюу мэдлэгийн модны салбар, мөчир бүрийн холбоосыг нарийвчлан зурагласан.
Бүрэн оношилгооны тайлан нь хүүхдийг дүгнэхээсээ илүү мэдлэгийн модны ургалтыг хэмждэг. Ямар нэгэн онооны систем, дүн гэх ойлголт байхгүй учраас айдасгүйгээр, бодитоор үнэлгээ хийлгэж цаашид суралцаж сайжрах зорилго руу хөтөлдөг.
«Сэцэн» платформтой эхлэлээс нь хамт байж мэдээлэл бүрээс хоцрохгүй байхыг хүсвэл урьдчилан бүртгүүлээрэй
Бид шинэ бүтээгдэхүүн, сайжруулсан хувилбар гаргах бүртээ танд мэдэгдэх болно. Бидэнтэй эхлэлээс нь хамтран ажилласан эцэг эх, сурагч, багш, сургалтын төв, сургуулийн хамт олон бусдаас илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр турших боломжийг олгох болно.
Математик, физик, химийн хичээлийн Бүрэн оношилгоо бэлэн болсон тул та яг одоо туршаад үзээрэй.
- Хажуугийн маягтыг бөглөхөд ердөө 1 минут зарцуулах болно.
- Манай бүтээгдэхүүн үйлчилгээ шинэчлэгдэх бүрт танд имэйлээр мэдэгдэл очих болно.
- Бүрэн оношилгоог хүүхэд бүр хамгийн тухтай орчин болох гэрээсээ эсвэл анги танхим, аль ч хүссэн газраасаа хийлгэж болно. Оношилгооны явц дунд түр зогсоох боломжтой бөгөөд үргэлжлүүлэхдээ гарч ирсэн кодыг ашиглах тул тэмдэглэж авахаа мартуузай.
